UBeSafe

Амин хариуцлага нээлттэй хаалганы өдөрлөг боллоо



Зам тээврийн хөдөлгөөнд оролцохдоо жолооч, зорчигчид суудлын бүс хэрэглэх, 0-12 насны хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлэхийг Амин хариуцлага төсөл уриалж байна.

Суудлын бүс бол ослын үед биднийг хамгаалах цөөхөн хэрэглэгдэхүүний нэг, Харин автомашины хүүхдийн суудал бидний хүүхдийг хамгаалах, аюулгүй зорчиход туслах хэрэгсэл төдийгүй ослын үед гэмтэх магадлалын 70 хувиар бууруулдаг байна.

Хариуцлагатай аав, хариуцлагатай ээж бүхэн хамгаалалтын суудал хэрэглэдэг. Хэрэглэсэн хамгаалалтын суудлаа бидэнд хандивлаарай. Хүүхдийн автомашины суудлын хэрэглээг нэмэгдүүлэх, зөв зохистой хэрэглээг сурталчлан таниулах зорилготой Амин хариуцлага төслийн хүрээнд +300 хүүхдийн хамгаалалтын суудалтай болгохоор зорьж байгаа билээ. Бид Тээврийн цагдаагийн газартай хамтран Бяцхан зорчигч аяны хүрээнд амин хариуцлага төслийг олон нийтэд танилцууллаа. Өдөрлөгийн үеэр төслийн танилцуулж, автомашины хүүхдийн суудлыг хэрхэн зөв байрлуулах талаар мэдээлэл түгээж, хамгаалалтын суудал хэрэглэх зааварчилгааг +100 гаруй эцэг эхчүүдэд түгээснээс гадна хамгаалалтын суудал авах хүсэлтэй иргэдийг анкетаар бүртгэсэн юм.

Related Posts

UBeSafe

Нэг хүний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагдаж, нэг жолоочийн хариуцлага нэг амь насны амьдралыг шийддэг.

Read More